Үйлчилгээний нөхцөл
Сүүлд шинэчилсэн: 11-р сарын 18
whatsub-ийг ашигласнаар та доорх нөхцөлийг зөвшөөрч байна. whatsub нь эвэнтийн мэдээллийг нэг дор цуглуулж харуулдаг платформ бөгөөд эвэнтүүдийг зохион байгуулагч, артистууд өөрсдөө зохион байгуулдаг.
1. Бүртгэл
- Бодит нэр, өөрийн утас эсвэл имэйлээр бүртгүүлнэ. Нэг хүн нэг бүртгэлтэй байна.
- Нууц үгээ бусдад өгөхгүй байх нь таны үүрэг. Бүртгэлээр хийгдсэн үйлдлийг та хариуцна.
- Бүртгэлдээ сэжигтэй үйлдэл ажиглавал нэн даруй нууц үгээ сольж, бидэнд мэдэгдэнэ үү.
2. Артист, зохион байгуулагч
- Артист, байгууллагын эрхийг moderator шалгаж баталсны дараа олгоно. Хуурамч мэдээлэл өгвөл эрхийг цуцална.
- Эвэнтийн нэр, огноо, газар, үнэ, line-up үнэн зөв байх ёстой. Артистыг зөвшөөрөлгүйгээр line-up-д оруулахгүй.
- Эвэнт бүр moderator-ын шалгалтаар батлагдсаны дараа нийтэд харагдана.
- Эвэнт цуцлагдвал сайт дээр цуцалж, оролцогчдод мэдэгдэх нь зохион байгуулагчийн үүрэг.
3. Хориглох зүйл
- Хууль бус, хүчирхийлэл, үзэн ядалт, садар самууныг сурталчилсан агуулга.
- Бусдын зохиогчийн эрхтэй зураг, логог зөвшөөрөлгүй ашиглах.
- Хуурамч үнэлгээ, сэтгэгдэл; бусдыг доромжлох, хувийн мэдээллийг нь нийтлэх.
- Сайтын аюулгүй байдлыг эвдэх, автоматаар их хэмжээний хүсэлт илгээх, бусдын бүртгэлд нэвтрэх оролдлого.
4. Үнэлгээ
Зөвхөн эвэнтийн газар дээр check-in хийсэн хэрэглэгч үнэлгээ өгнө. Шударга бус үнэлгээ, сэтгэгдлийг moderator нууж болно.
5. Онцлох (sponsored) эвэнт
Онцлох байршлын төлбөрийг сайт дээр заасан дансаар шилжүүлж, админ баталгаажуулсны дараа идэвхжинэ. Эвэнт зохион байгуулагчийн буруугаас цуцлагдвал төлбөр буцаахгүй; бусад тохиолдлыг тохиролцоогоор шийднэ.
6. Агуулгын эрх
Таны оруулсан зураг, тайлбарын эрх танд хэвээр үлдэнэ. Оруулснаар та whatsub-д тэдгээрийг сайт болон whatsub-ийн хуваалцах зураг дээр харуулах эрхийг төлбөргүй олгоно.
7. Хариуцлагын хязгаар
- Эвэнтийн чанар, цуцлалт, аюулгүй байдал, тасалбарын худалдааг тухайн зохион байгуулагч хариуцна. Тасалбарыг гадны сайтаар худалдан авбал тухайн сайтын нөхцөл үйлчилнэ.
- Газрын зураг дээрх зай, явах хугацаа ойролцоо тооцоо болно.
- Бид сайтыг тасралтгүй ажиллуулахыг хичээх боловч засвар үйлчилгээ, техникийн доголдлоос болж түр зогсож болно.
8. Бүртгэл түдгэлзүүлэх
Энэ нөхцөлийг зөрчсөн бүртгэлийг сэрэмжлүүлэгтэйгээр эсвэл ноцтой тохиолдолд шууд түдгэлзүүлж, агуулгыг устгаж болно. Та хүссэн үедээ бүртгэлээ устгуулж болно.
9. Өөрчлөлт, хууль
Нөхцөлийг өөрчилбөл энэ хуудсанд огноог шинэчилнэ. Маргааныг Монгол Улсын хуулийн дагуу шийдвэрлэнэ.
10. Холбоо барих
Асуулт, гомдлыг support@whatsub.mn хаягаар илгээнэ үү.



