Нууцлалын бодлого
Сүүлд шинэчилсэн: 11-р сарын 18
whatsub нь Улаанбаатарын эвэнтүүдийг нэг дор цуглуулдаг платформ юм. Энэхүү бодлогоор бид таны ямар мэдээллийг, ямар зорилгоор цуглуулж, хэрхэн хамгаалдгийг Монгол Улсын Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу тайлбарлана.
1. Бидний цуглуулдаг мэдээлэл
- Бүртгэл: нэр, утасны дугаар эсвэл имэйл хаяг, нууц үг (зөвхөн нэг талын шифрлэлт буюу bcrypt хэлбэрээр хадгална — бид таны нууц үгийг харах боломжгүй), хэлний сонголт.
- Артист, байгууллагын хүсэлт: тайзны нэр эсвэл байгууллагын нэр, улсын бүртгэлийн дугаар, хаяг, утас, сошиал хаяг, танилцуулга.
- Таны үйлдэл: нэгдсэн болон сонирхсон эвэнт, дагасан артист, байгууллага, өгсөн үнэлгээ, сэтгэгдэл, илгээсэн мэдэгдэл (report).
- Байршил: зөвхөн та «Миний байршил», «Надад ойрхон» эсвэл check-in товч дарахад хөтчөөс авна. Ойролцоох эвэнт хайхад ашиглаад хадгалдаггүй. Check-in хийхэд тухайн эвэнтийн газар байсныг батлахын тулд координат, зайг хадгална.
- Таны оруулсан агуулга: эвэнтийн зураг, тайлбар, үнэ, line-up.
- Техникийн мэдээлэл: нэвтрэлтийн сесс (хөтчийн төрөл), аюулгүй байдлын лог (IP хаяг, хүсэлтийн хаяг, огноо).
2. Ашиглах зорилго
- Бүртгэл үүсгэх, нэвтрүүлэх, бүртгэлийг хамгаалах.
- Эвэнт харуулах, хайх, ойролцоох эвэнт санал болгох, «Миний төлөвлөгөө» маршрут гаргах.
- Артист, байгууллага, эвэнтийг шалгаж батлах; хууль бус, хуурамч агуулгаас сэргийлэх.
- Таны дагасан артист, байгууллагын шинэ эвэнтийн талаар мэдэгдэл илгээх.
- Залилан, хүчээр нэвтрэх оролдлого зэрэг халдлагыг илрүүлэх.
3. Хууль зүйн үндэслэл
Бүртгүүлэхдээ та энэхүү бодлого болон үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрснөөр мэдээллээ дээрх зорилгоор боловсруулахыг зөвшөөрнө. Зөвшөөрлөө хүссэн үедээ эргүүлэн татаж болно (8-р хэсгийг үзнэ үү).
4. Хэн харах вэ
- Таны нэр, профайл зураг, үнэлгээ, сэтгэгдэл бусад хэрэглэгчдэд харагдана.
- Таны утас, имэйл, нууц үг, check-in координат, нэгдсэн эвэнтүүдийн жагсаалт бусдад харагдахгүй.
- «Миний төлөвлөгөө»-г зөвхөн та харна. Хуваалцахад зөвхөн таны сонгосон зураг илгээгдэх ба холбоос нь whatsub-ийн нүүр хуудас руу заана.
- Moderator, админ нь хүсэлт шалгах, гомдол шийдвэрлэхэд шаардлагатай мэдээллийг харна. Тэдний үйлдэл бүр бүртгэлд (audit log) хадгалагдана.
5. Гуравдагч этгээд
- Бид таны мэдээллийг худалдахгүй, зар сурталчилгааны зорилгоор дамжуулахгүй.
- Хостинг: сайт, өгөгдлийн сан, зургууд манай түрээсэлсэн серверт хадгалагдана.
- Газрын зураг (OpenFreeMap): газрын зургийг ачаалахад таны хөтөч тэдний серверт хандах тул таны IP хаягийг тэд харна.
- Хуваалцах товч (Facebook, Instagram, X гэх мэт), Google Maps чиглэл: зөвхөн та дарсан үед тухайн үйлчилгээ рүү шилжинэ. Тэдгээрийн нууцлалын бодлого үйлчилнэ.
- Хууль хяналтын байгууллага хуулийн дагуу шаардсан тохиолдолд л мэдээлэл гаргаж өгнө.
6. Күүки, хөтчийн санах ой
- Нэвтрэлтийн хоёр күүки (at, rt) — httpOnly, JavaScript-ээс уншигдахгүй. 15 минут ба 30 хоногийн хугацаатай.
- Хөтчийн санах ойд: өнгөний горим, цас, бороо зэрэг эффектийн тохиргоо, нэвтэрсэн эсэхийн тэмдэглэгээ.
- Зочлолтын тоо: хөтөч дээр нэг санамсаргүй дугаар хадгалж, сайтад хэдэн хүн орсныг тоолдог. Бид түүний зөвхөн нууцлагдсан (hash) хэлбэрийг өдрөөр хадгална — таны нэр, IP хаяг, үзсэн хуудсыг холбож хадгалдаггүй, гуравдагч талд дамжуулдаггүй.
- Бид зар сурталчилгааны болон гуравдагч талын хянах күүки ашигладаггүй.
7. Хадгалах хугацаа
- Бүртгэлийн мэдээлэл: бүртгэлээ устгах хүртэл.
- Нэвтрэлтийн сесс: 30 хоног, гарахад шууд устна.
- Нөөц хуулбар: 14 хоног хадгалаад автоматаар устгана.
- Бүртгэл устгасны дараа таны хувийн мэдээлэл устгагдана; хуулиар хадгалах шаардлагатай бүртгэл (гүйлгээ, гомдол) хууль заасан хугацаанд үлдэж болно.
8. Таны эрх
- Өөрийн мэдээллийг харах, засах — «Миний профайл» хэсгээс.
- Мэдээллээ хуулбарлан авах, бүртгэлээ устгуулах, зөвшөөрлөө татах — support@whatsub.mn хаягаар хүсэлт илгээнэ. Бид 30 хоногийн дотор хариу өгнө.
- Таны эрх зөрчигдсөн гэж үзвэл Хүний эрхийн Үндэсний Комисст гомдол гаргах эрхтэй.
9. Аюулгүй байдал
- Бүх холболт HTTPS-ээр шифрлэгдэнэ.
- Нууц үг bcrypt-ээр хадгалагдана; олон удаа буруу оролдвол бүртгэл түр түгжигдэнэ.
- Хамгаалалтын header (CSP), CSRF хамгаалалт, хүсэлтийн хязгаар ашиглана; бие даасан аюулгүй байдлын шалгалт (VAPT) хийлгэсэн.
- Мэдээлэл алдагдсан тохиолдолд нөлөөлөлд өртсөн хэрэглэгчдэд аль болох хурдан мэдэгдэнэ.
10. Насанд хүрээгүй хэрэглэгч
18 нас хүрээгүй бол эцэг эх эсвэл асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгээр бүртгүүлнэ үү. Насны хязгаартай эвэнтэд зохион байгуулагчийн шаардлага үйлчилнэ.
11. Өөрчлөлт
Бодлогыг өөрчлөх тохиолдолд энэ хуудсанд шинэчилсэн огноог тэмдэглэж, чухал өөрчлөлтийг сайт дээр мэдэгдэнэ.
12. Холбоо барих
Нууцлалтай холбоотой асуулт, хүсэлтийг support@whatsub.mn хаягаар илгээнэ үү.



