
🔥 **NOISE METAL FEST 2026 – XII EDITION** 🔥 **11-Р САРЫН 27–28 | УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС** Андерграунд металлын 12 жил. Монголд хүнд хөгжмийн соёлыг түгээн дэлгэрүүлсэн 12 жил. Noise Metal Fest энэ жил 12 дахь удаагаа зохион байгуулагдаж, олон улсын болон Монголын шилдэг метал хамтлагуудыг нэгэн тайзнаа нэгтгэн хоёр өдрийн турш жинхэнэ метал хөгжмийн баярыг хүргэх гэж байна! 🤘 **ОЛОН УЛСЫН ХАМТЛАГУУД:** 🇸🇪 Vomitory – Швед 🇷🇺 Traumatomy – ОХУ 🇰🇷 Loss of Infection – БНСУ дахиад нэмэгдэнэ.... Фестивалийн бүрэн LINE-UP болон бусад мэдээллийг тун удахгүй зарлана! ⚔️ **WACKEN METAL BATTLE MONGOLIA 2027-ИЙН ЭХЛЭЛ ЭНДЭЭС!** Энэ жилийн Noise Metal Fest нь **Wacken Metal Battle Mongolia 2027** тэмцээний албан ёсны танилцуулга болох юм. 2027 онд Монголын метал хамтлагууд гурван үе шаттайгаар өрсөлдөж, Монгол Улсаа олон улсын тайзнаа төлөөлөх эрхийн төлөө хүч сорих болно. Тэмцээний ялагчийг 2027 оны 5-р сард зарлах бөгөөд Германд зохион байгуулагдах **Wacken Open Air 2027** фестивалийн Wacken Metal Battle үндсэн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох боломжтой болно. Монголын метал хөгжмийн хүч, өвөрмөц өнгө төрх, авьяас чадварыг дэлхийд таниулах бидний томоохон алхам эхэлж байна! 🤘 **12 YEARS OF NOISE. ONE SCENE. ONE METAL FAMILY.** Фестивалийн бүрэн хөтөлбөр, хамтлагуудын жагсаалт, байршил болон тасалбарын мэдээллийг тун удахгүй зарлана.
Саарал тэмдэгтэй артистын оролцоо хараахан баталгаажаагүй байна.